Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөл гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөл гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсрах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын төлөөлөл Эрчим хүчний яамтай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг өнөөдөр зурлаа.

Тус цахилгаан станцын барилга угсрах ажлыг “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компани гүйцэтгэх юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих өндөр ач холбогдолтой төсөл юм.

Ховд аймгийн нутаг Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу барилга угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг амжилттай зохион байгуулж, Хятадын “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан.

“Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл нь төслийг 271.48 сая ам.доллараар буюу хамгийн бага үнээр, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан байна.

Дээрх түншлэл нь Хятадын шилдэг 500 компаниас 41 дүгээрт жагсдаг бөгөөд Хятадын том, дунд чадлын усан цахилгаан станцын барилга угсрах ажлын 65 хувийг дангаар гүйцэтгэсэн туршлагатай.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:

  • Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
  • УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.
  • Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.
  • Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй 2021-09-18

“Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ 2021-09-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад цахимаар оролцов 2021-09-18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-18

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-09-18

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөл гэрээнд гарын үсэг зурлаа. 2021-09-18

Шинжилгээгээр коронавируст халдварын 2,893 тохиолдол шинээр бүртгэгдэж 13 хүн эндсэн /2021.09.18/ 2021-09-18

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо 2021-09-18

Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021-09-20

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 2021-09-20

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд ашигтай санал ирнэ 2021-09-20