MYБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар О.Балжиннямыг сонгожээ
MYБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит xypaл энэ сарын 17-ны өдөр болж, дэд тэргүүнээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг сонгожээ.
Тус албан тушаалд соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах юм.
Мөн энэ үеэр MYБX-ны тэргүүлэгч гишүүн, гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулж, бөхчүүд, засуулууд хандивын тоглолтоо энэ сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар хийхээр болжээ.
Түүнчлэн зapим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Yндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.