“Монсуль” ХХК бүх төрлийн автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ.

“Монсуль” ХХК бүх төрлийн автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ.

Монгол Улс автобензин, тэр дундаа АИ92 шатахууны хомсдолд ороод байгаа. Улмаар  шатахуун түгээх станцууд АИ92 шатахууныг мөнгөн дүнгийн хязгаартайгаар олгож буй. Тэгвэл “Монсуль” ХХК бүх төрлийн автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлжээ.

Тодруулбал, тус компани өчигдөр /2021.09.23/ цахим хуудсаараа дамжуулан “Манай компани нь улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахлын энэ хүнд үед шатахууны тасалдал үүсгэхгүйн төлөө хичээн ажиллаж ирсэн билээ.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд бүх ШТС-уудаараа бүх төрлийн автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн олгож эхэллээ” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар компанийн ажилтнаас тодруулахад “АИ92 болон бусад бүх төрлийн шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүй олгож байгаа нь үнэн. Тиймээс манай байгууллага маш их ачаалалтай ажиллаж байна” гэлээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.