“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн

“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн

Америкийн “Netflix” стриминг үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй Солонгосын “Squid Game” цуврал кино олны анхаарлыг ихэд татаж буй нь нийгмийн хийгээд капитализмын бодит байдлыг харуулж байгаатай нь холбоотой байж болох юм гэж шүүмжлэгчид үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор триллер жанрын есөн ангитай энэхүү цувралыг Оскарын шагналт эмгэнэлт, инээдмийн “Parasite” кинотой ч мөн харьцуулах болжээ. "Squid Game"-д 45.6 тэрбум вон буюу 38.5 сая ам.доллар хожихын төлөө үхэлд хүргэх аюултай, олон үе шат бүхий тоглоомонд оролцож буй хүмүүсийн талаар өгүүлэх юм. 

Тодруулбал, "Squid Game", "Parasite" киноны аль алийг хууран мэхлэлт, хүчирхийлэл газар авсан, ялагч бүхнийг авах зарчим, тэгш бус байдал газар авсан нийгмээс сэдэвлэн бүтээжээ.

Найруулагч Бон Жун Хогийн бүтээсэн “Parasite” киноны хувьд Оскарын наадмаас дөрвөн шагнал хүртсэнээр түүхэнд бичигдэх амжилт үзүүлсэн бол “Squid Game” нь мягмар гарагт “Netflix”-ийн Америкийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн анхны Солонгосын цуврал болжээ.

“Энэхүү цувралд тоглоомыг үйл явдлын гол зангилаа болгон ашигласан ч түүгээр дамжуулан нийгэм, капитализмын бодит байдлыг харуулж байна. Ги Хүн зөв сонголт хийж байгаадаа бус азтай учраас амьд үлдсээр байна. Энэ бол бодит байдал юм” гэж поп соёлын шүүмжлэгч Чон Док Хён ярьжээ.

Жүжигчин Ли Жон Жэгийн бүтээсэн Ги Хүний дүр нь их хэмжээний өрөнд орсон ганц бие эцэг бөгөөд нэг л өдөр амьд үлдэхийн төлөө өөрийн амьдралаа эрсдэлд оруулахаас өөр аргагүйд хүрэх тэмцээнд оролцож эхэлдэг байна.

“Амьд үлдэхийн төлөөх өрсөлдөөн гэхэд тоглоомууд хэтэрхий энгийн байна гэж зарим хүмүүс үзэж байна. Гэхдээ энэ нь тоглоомоос илүүтэйгээр түүнээс үүдэлтэй харгис хэрцгий байдлыг тодотгон харуулах зорилготой байх. Бидний амьдарч буй нийгэмд ч дүрэм маш энгийн, нэг бол ялна, үгүй бол ялагдана. Гэхдээ асуудлын гол нь хэн ялах, ялагдах нь бус ялсан хүн бүхнийг авч, ялагдсан нь юу ч үгүй хоцордогт оршдог” гэж Чон Док Хён хэлжээ.

Өөр нэгэн шүүмжлэгч Ким Сён Согийн ярьснаар бол, зохиолч хүүхдүүдийн гудамжинд байнга тоглож байдаг тоглоомууд нь Солонгосын нийгэмд амьдрахын тулд мэдэх ёстой логикийг зааж сургаж байсныг ажигласан тул яахаас ч буцахааргүй болсон насанд хүрэгчдийн цус асгаруулсан өрсөлдөөнд тэдгээр тоглоомыг ашигласан байна. “Squid Game” цувралыг өнгөрсөн баасан гаргаас эхлэн “Netflix”-ээр хүлээн авч үзэх боломжтой болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “BLACKPINK” хамтлагийн Лиза хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ 2021-09-24

БНСУ-ын “BTS” хамтлаг НҮБ-ын төв байранд хит дуугаа дуулсан 2021-09-24

БНСУ-ын нийлэл Сөүл хотод “COVID-19” халдварын 907 тохиолдол илэрсэн 2021-09-24

Ким Ё Жон: БНСУ-тай харилцаагаа сайжруулах боломжийг хэлэлцэхэд бэлэн байна 2021-09-24

БНСУ-ын үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс тасралтгүй өссөн 2021-09-24

“Squid Game” нь “Netflix”-ийн шилдэг 10 цувралын жагсаалтыг тэргүүлсэн 2021-09-24

БНСУ эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцины нэмэлт тунд ойрын хугацаанд хамруулна 2021-09-27

БНСУ, Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав 2021-09-27

БНАСАУ Япон тэнгис рүү өнөөдөр баллистик пуужин харвасан байж магадгүй 2021-09-28

БНАСАУ дуунаас хурдан шинэ пуужин туршжээ. 2021-09-29

Б.Мөнхжин БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим ёслолд оролцов. 2021-09-30