Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваатай түрүүллээ.
Токио хотноо болж буй сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Шодайтай барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 13 даваа, 2 унаатай, итгэл төгс 5 түрүүгээ авч байна.
Ёкозүна цолтой болсон анхны башёдоо түрүүлсэн бүх цаг үеийн 9 дэх аварга болж байгаа бөгөөд ийнхүү Аки башёд түрүүлж, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа гардан авлаа. Тэрбээр Монголын 5 дахь Их аварга билээ.
Харин энэ башёд 3 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Токушёорюү /М-16/-тэй барилдан, түүнийн уватэнаге мэхээр унагаснаар 5 даваа, 10 унаатай энэ башёг дуусгав.
Хошёорюү /М-1/ С.Бямбасүрэн /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/, Хидэноүми /М-9/-тэй барилдаж, түүнд макиотоши мэхээр унаснаар 5 даваа, 10 унаатай болж тэмцээнээ дуусгалаа.
Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил Оношо /М-6/-тэй хүч үзэж, түүнийг цүкидаши мэхээр унаж, 6 даваа, 9 унаатай Хаврын башёг дуусгав.
Аки башёгийн 15 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Чиёомарюү /М-16/-той учраа таарч барилдан, түүнийг цуридаши мэхээр унаснаар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж байна.
Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Дайэйшо /М-4/ нар таарч барилдан Ичиножёо ошидаши мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай энэ башёг дуусгаж байна.
Өнөөдөр Озэки Шодайг ёрикири мэхээр хаяж 11 дэх даваагаа авснаар энэ башёд 3 унаатай Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг ганцаараа нэхэж яваа Мёогирюү /М-10/ өнөөдөр Сэкиваке Мэйсэйтэй хүч үзэж, түүнд катасукаши мэхээр ойчиж 11 даваа, 4 унаатай болсноор Тэрүнофүжи түрүүлэх нь тодорхой болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.