Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т оролцов

Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т оролцов

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т цахимаар оролцлоо.

Энэ үеэр эрчим хүчний хангамж, хүртээмж, шилжилт, хүртээмжтэй зөв шилжилтийн замаар тогтвортой хөгжлийг хангах, инноваци, технологи, тоон мэдээлэл, санхүүжилт ба хөрөнгө оруулалт гэсэн 5 чиглэлийг чухалчлан, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээд түвшний хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “НҮБ-ын платформыг ашиглан Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт (Нийт хүн амыг төлбөрийн чадварт нь нийцсэн, найдвартай, тогтвортой, сэргээгдэх эрчим хүчээр хангах)-ыг хэрэгжүүлэхэд авч буй арга хэмжээ, тулгамдаж буй бэрхшээл, шийдлийн талаар улс орнууд хамтдаа ярилцах нь хамтын ажиллагааны нөөц боломжийг таниулах ач холбогдолтой.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн гол зарчимд үндэслэн УИХ-аас “Монгол Улсын Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлан өөрийн хөгжлийн онцлогт нийцүүлэн өрсөлдөх чадвартай, олон тулгуурт хүртээмжтэй эдийн засгийн бүтэцтэй болж, зохистой ажлын байрыг олноор нэмж, ажилтай, орлоготой болох нөхцөл бүрдүүлж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн томоохон зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо.

Энэхүү дээд түвшний хэлэлцүүлэг нь 1981 онд Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо "Эрчим хүчний шинэ болон сэргээгдэх эх үүсвэрийн асуудлаар" НҮБ-ын бага хурлаас хойш анх удаа зохион байгуулж буй дэлхийн түвшний цугларалт аж.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилт, эрчим хүчний асуудлын хэрэгжилтийг дэмжих зорилготой хэлэлцүүлэгт 40 гаруй улс орны төр, засгийн тэргүүнүүд оролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Байшингийн суурь тавихад сайн. 2021-09-27

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд амрахад таатай 2021-09-27

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-27

Намрын чуулганаар аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон 2021-09-27

ГХС Б.Батцэцэг гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцов 2021-09-27

Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т оролцов 2021-09-27

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчидтай өнөөдөр уулзана 2021-09-27

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 54 жилийн ой өнөөдөр тохиож байна 2021-09-27

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахимаар уулзлаа 2021-09-27

Хотын дарга Бүгд Найрамдах Буриад Улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа 2021-09-27

Хакүхог зодог тайлах нь гэж Японы хэвлэлүүд бичиж эхэллээ 2021-09-27