Шинжилгээгээр коронавируст халдварын 1991 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 1991 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 1991 шинэ тохиолдол бүртгэгдэж, 6848 хүн эдгэрчээ.

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцуулснаар, нийт халдварын 1043 нь Улаанбаатар хотод, харин орон нутагт 945 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 19 хүн нас баржээ. Энэ нь коронавируст халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш уг өвчнөөр нэг өдөр нас барсан хамгийн олон тохиолдол юм. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ  1152 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  65 419 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.