Тээврийн хэрэгслийн торгуулийг “E-MONGOLIA”-аар төлөх боломжтой боллоо
УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг аравдугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.
Тэгвэл жолооч нар “E-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.
Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “E-Mongolia” системд
- Нэвтрэх
- Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
- Тээврийн хэрэгсэл
- Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.
Хэрвээ та “E-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортой холбогдож, асуудлаа шийдвэрлүүлээрэй.
Мөн та Төв шуудангийн нэг давхарт байрлах “E-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.