М.Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов.

М.Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов.

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов.

Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд жин /125 кг/-гийн дэлхийн медальт анхдагч бөхөөр тодорч, дэлхийн 3 аваргатай медалийн тавцанд зогслоо.

М.Лхагвагэрэл ДАШТ-ий 1/8 шигшээд дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.

Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарынхаа авч чадаагүй медалийг эх орондоо авчирч чадлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.