Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна

Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна

Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө тодорхой хэсгийг гаргахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдэгдсэн байна. 

Нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар стратегийн нөөцөөс 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин өмнө нь мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, худалдах тендерийг он дуусахаас өмнө явуулах бол зах зээлд хийх нийлүүлэлт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. 

Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын сүүлчээр тус улсад төрийн болон хувийн 10 хадгалах байгууламжид 74.25 сая килолитр (467 сая торх) нефть байжээ. Энэ нь 235 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд нэг өдрийн нефтийнх нь нөөц 1.95 сая торх болж байгаа юм. 

Стратегийн нөөцөөсөө 50 сая торх газрын тос гаргахаар болсноо АНУ мягмар гарагт мэдэгдсэн. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад хэд хэдэн улс ийм алхам хийнэ гэж Цагаан ордон онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ажиглагдах сарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжилнэ 2021-11-19

Дельта хувилбар "өөрөө устсан" гэж Нийгата их сургуулийн эрдэмтэд үзэж байна. 2021-11-22

Ирэх онд дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ 10 орчим хувиар өснө 2021-11-23

БНСУ-ын вакцинд бүрэн хамрагдсан иргэд Австрали руу тусгаарлагдахгүйгээр зорчих боломжтой болно 2021-11-23

Хятад, Оросын цахим хэвлэлийн салбарынханд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ 2021-11-23

Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна 2021-11-24

АНУ стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гагахаар боллоо 2021-11-24

Шинэ Зеланд гадаадын жуулчдад хилээ дахин таван сарын турш хаахаар шийдвэрлэв 2021-11-24

Германд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 66 884 шинэ тохиолдол илэрсэн 2021-11-24

Японы 70 гаруй компани дижитал валют гаргахаар төлөвлөж байна 2021-11-25

ОХУ, БНХАУ-ын хилийн боомтын түгжрэл ихэсчээ 2021-11-25