БНСУ-ын “Samsung Electronics” компани Техас муж улсад чипний үйлдвэрээ байгуулнаол

БНСУ-ын “Samsung Electronics” компани Техас муж улсад чипний үйлдвэрээ байгуулнаол

БНСУ-ын “Samsung Electronics” компани АНУ дахь хагас дамжуулагчийн үйлдвэрээ Техас муж улсын Тейлор хотноо байгуулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тус компани нь энэхүү үйлдвэрийг байгуулахад 17 тэрбум амм.долларын хөрөнгө оруулалт хийх ажээ.

Дэлхийн хэмжээнд чипний хомсдол нүүрлээд буй энэ үед “Samsung” АНУ-д шинэ үеийн хагас дамжуулагчийн үйлдвэрээ байгуулахаа таван сарын өмнө мэдэгдсэн юм. Техаст байгуулах “Samsung”-ийн хоёр дахь үйлдвэр нь Остин хот дахь үйлдвэрээс нь 50 орчим километрын зайтай байна.

Шинэ үйлдвэрийг байгуулах ажлыг ирэх оны эхний хагаст эхлүүлж, 2024 оны эцсээс үйлдвэрлэл явуулж эхлэхээр төлөвлөжээ. “Samsung”-ийн мэдээлснээр, энэхүү үйлдвэр нь өндөр технологийн салбарын 2000 ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд гар утас, “5G” сүлжээ, хиймэл оюун ухааны салбарт ашиглах дэвшилтэт чипийг үйлдвэрлэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.