Д.Сумъяабазар: Нийслэлд мөрдөж буй бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоно

Д.Сумъяабазар: Нийслэлд мөрдөж буй бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгох талаар ирэх онд ажиллана гэдгээ нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр энд үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад зөвшөөрөл орж буйг онцоллоо.

Мөн:

  • төрийн үйлчилгээнд хүн суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны болон захирагааны хэм хэмжээний актыг өөрчлөх, 
  • энд ЖДҮ, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, ААН, байгууллага болон мэргэжлийн холбоо, ТББ-уудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг тусган хамтран ажиллана гэв. 

Ингэхдээ, нийслэлд зөвшөөрөл, эрх олгож буй 172 үйлчилгээ байдгийг дурдаж байна. Үүнээс хууль, дээд шатны байгууллагын шийдвэрээр зохицуулж буй 90, нийслэлийн өөрийн эрх хэмжээний хүрээнд зохицуулж буй 82 үйлчилгээ байгааг тодотгож байв. 

Хувийн хэвшлийнхнийг нээлттэй бодлогоор дэмжиж ажиллана.

Дээрх мэдэгдлийг ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдэж байсантай холбоотой хийж байна. Энэ хүрээнд ААН-үүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгоно гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засч залруулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах нөхцөл байдал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал байдаг. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.

Ялангуяа цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед нийслэлийнхэн дархлаажуулалтын нэмэлт, 3 дахь тунд хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарах байдлыг ард олондоо уриалж байна. Төрийн захиргааны алба хаагч нарт захиргааны арга хэмжээ авч шахах, удирдлагууд манлайлах үзүүлэл хийж байна. Гуравдахь тун бол бидний дараа дараагийн хийх ажил. Ирэх сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд АА-үүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана” хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын өргөтгөсөн хурал болж байна. 2021.11.17. 2021-11-17

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.11.18/ 2021-11-18

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 2021-11-24

Монгол Улсын Их Хурлын 2021 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2021.11.25/ 2021-11-25

Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, Үндсэн хууль баталсны 97 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2021-11-26

Д.Сумъяабазар: Нийслэлд мөрдөж буй бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоно 2021-11-29

УОК-ын 29 дүгээр хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл танилцуулж байна. 2021-11-29

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна 2021-12-01

Монгол Улсын Их Хурлын 2021 оны Намрын чуулганы өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан 2021-12-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ 2021-12-31

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар баярын мэндчилгээ солилцов 2022-02-24