“Тоёота” үйлдвэрийн долоон шугамаа түр зогсооно
Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” компани сэлбэг хэрэгслийн хомсдлын улмаас Японд байрладаг таван үйлдвэрийнхээ долоон шугамыг ирэх нэгдүгээр сард түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.
“Nikkei” сонинд мэдээлснээр, энэхүү түр зогсолт нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ арга хэмжээний улмаас “Тоёота” авто машины үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянга орчим авто машинаар буурна гэж тус хэвлэл онцолсон байна.
Үүнээс өмнө NHK телевиз тус компани Япон дахь хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг энэ сарын 20-22-ны хооронд зогсооно гэж мэдээлж байсан билээ.
Энэ сарын 12-нд “Тоёота” компани 2021 оны тавдугаар сараас эхлэн сэлбэг, хэрэгслийн нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсний үр дүнд тус компанийн Япон дахь 14 үйлдвэр бүгд хэвийн үйл ажиллагаагаа анх удаа сэргээсэн гэж мэдэгдэж байв.
Тус компани энэ сард үйлдвэрлэлийнхээ хэмжээг 800 мянгад хүрнэ гэж тооцоолж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.