Нурсултан Назарбаев үймээний дараа анх удаа мэдэгдэл хийлээ
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев бүх нийтийг хамарсан үймээний дараа анх удаагаа ард түмэндээ хандан, видео мэдэгдэл хийлээ. Хүмүүс түүнийг АНЭУ, Хятадад зугтсан зэрэг олон цуурхал гарч байгааг тэрээр няцаагаад “Миний тухай маш олон мэдээлэл хэвлэлээр гарч байна. Би 2019 онд албан тушаалаа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевд шилжүүлснээс хойш тэтгэвэртээ гарсан байгаа. Би Казахстаны нийслэлд байна. Хаашаа ч яваагүй” гэж ярилаа.
Нэгдүгээр сарын үймээний талаар “Зохион байгуулалттай үймэн самууны зорилго нь манай улсыг задлан бутаргах байлаа. Энэ эмгэнэлт явдал бидний хувьд том сургамж боллоо. Энэ бүх дээрэм, аллагыг хэн зохион байгуулсныг шалгаж, илрүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.