Замын-Үүдэд асуудал үүсээгүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэв
Зам тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2022.01.25/ Замын-Үүдийн хилийн боомт, халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн сахиж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Замын-Үүдэд ажилласан Ажлын хэсгийг ахлаад ирлээ. Халдвар хамгааллын дэглэмийн хатуу сахиулах хэрэгтэй. Замын-Үүдийн боомтод сумынх нь хэмжээнд халдвар хамгаалалтын дэглэмийг бүх шатанд зохион байгуулж, сахиулж байна. Хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгаалалт байна. Тусгаарлалтын арга хэмжээг авч байна. Жолооч нарыг тусгаарлаж байна. Тусгай бүсэд ажиллах хүмүүсийг ч тусгаарлаж байна. Бүх зүйл хатуу хяналтын доор зохион байгуулагдаж байна. Мэдээж бүх хүний хамтын ажиллагаа их чухал гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Замын-Үүд суманд ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллага, хүмүүс зэрэг олон талын оролцоог хангаж байгаагийн үр дүнд чингэлэг таавар саадгүй явж байна. Өдөр бүр ерөнхий зохицуулалтыг томилж ажиллаж байна. Тэр нь бүх зүйлийг мэдээлж ажиллаж байна. Тиймээс одоохондоо ямар нэгэн асуудал үүсээгүй байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.