Гуравдугаар сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна

Гуравдугаар сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна

Манай улс энэ сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна.

Үүнээс 54 мян.тн-ыг импортлон авсан бол 5.7 мян.тн замдаа ачигдан ирж байгааг УУХҮЯ мэдээлэв.

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 162,965 тн шатахууны нөөцтэй байснаас А-80 автобензин 11,579 тн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тн буюу 38 хоног, ДТ 95,447 тн буюу 35 хоногийн нөөцтэй байв.

Нийслэлд нийт 84,110 тн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Он гарснаас хойш манай улс 312.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.3 мян.тн, АИ-92 автобензин 117.0 мян.тн, АИ-95/98 автобензин 3.7 мян.тн, ДТ 155.7 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 25.2 мян.тн-ыг эзэлжээ. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.