БНСУ-ын жүжигчин Хён Бин, Сон Еэ Жин нар нууцаар хуримлахаар шийдсэн үү

БНСУ-ын жүжигчин Хён Бин, Сон Еэ Жин нар хоёрдугаар сард мэдээлэхдээ ирэх сард хуримаа хийхээр төлөвлөсөн тухайгаа зарласан.Гуравдугаар сар хэдийнэ талдаа ороод байгаа ч одоог хүртэл хуримын тов хэдийд болохыг зарлаагүй байгаа тэднийг хуримаа нууцаар хийхээр төлөвлөж байна гэх цуурхал тархжээ.
Зарим хэвлэлүүд энэ сарын 30, 31-ны өдрүүдийн аль нэгэнд тэд хуримаа хийнэ хэмээх таамаглаж байгаа бөгөөд 200 орчим зочид ирэх аж.
Тэд "Sheraton Grand Walker Hill" зочид буудлын Aston house-д хуримлахаар төлөвлөөд буй. Удахгүй хурим нь болох гэж байгаа ч киноныхоо сурталчилгааны ажилтай ихэд завгүй байгаа тэд хуримаа нууцаар хийхээр төлөвлөсөн ч байж мэдэх гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.