БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн ажлын өргөө хаана байрлах бэ?
Тус улсын үе үеийн ерөнхийлөгчид "Хөх ордон" буюу ерөнхийлөгчийн өргөөнд тусгай хамгаалалт дунд байрлаж ажил үүргээ явуулдаг уламжлалтай юм. Тэгвэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний "Юүн" нэр дэвшигч "Хөх ордонд" ажиллахгүй, Ард түмэнд эргүүлэн өгөх болно гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан байдаг. Энэхүү сонгуулийн амлалтаа биелүүлж хаварын цэцэг хагдарч унахаас өмнө "Хөх ордон"-г ард түмэндээ эргүүлэн өгөх болно хэмээн "Юүн" нэр дэвшигч хэлжээ.
Ийнхүү энэ 7хонгийн хамгийн халуун сэдэв бол шинэ ерөнхийлөгчийн ажлын өргөө хаана байрлах тухай асуудал болоод байна. Одоогоор Соүль хотын "Юунсан, 용산" дүүрэгт байрлах одоогийн "Батлан хамгаалах яам"-ны байр болон "Гуанхуйа Мүн,광화문 "-д байрлах "Гадаад хэргийн яам"-ны байруудыг хамгийн зохимжтой гэж үзэн судалж байна...
Тус улсын ерөнхийлөгчийн өргөөг нүүлгэх эсэх эцсийн шийдийг ажил хүлээлцэх хороо гаргах болов ч хамгаалалт болон аюулгүй байдал зэргийг цагдаа хүчний байгууллагын зүгээс урьдчилан нягтлах шаардлагатай гэж үзжээ.Ерөнхийлөгчийн ажлын өргөөг нүүлгэх саналыг цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын алба судалж нягталж эхэлсэн болов ч зарим нэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.
Эх сурвалж : JTBC News
Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.