АНУ-д Төрийн департаментын ажилтан нас барлаа

“АНУ-д коронавирусний халдвараар анх удаа Төрийн департаментын ажилтан нас барлаа” гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.
CNBC-д бичсэнээр Төрийн департаментад одоогийн байдлаар 40-50 ажилтан коронавирусний халдвартай гарсан гэнэ. Майк Помпео амиа алдсан ажилтны нэрийг зарласангүй.
Саяхан мөн Пентагоноос АНУ-ын цэргийн албан хаагч коронавирусний халдвараар амиа алдсаныг мэдээлсэн билээ.
АНУ-д 184 мянган хүн халдвар авч, 3.7 мянган хүн амиа алдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.