Эрчүүд хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилт үр дүнтэй байна

Эрчүүд хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилт үр дүнтэй байна

Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмэгтэйчүүд биш эрчүүд хэрэглэдэг болох үе ойртсоор байна.

Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд гарган авч, хулгана дээр туршжээ. Туршилт 99 хувийн нөлөөтэй байсан аж. Жирэмслэлтээс хамгаалах эм нь хулганыг хээлтэхээс үр дүнтэй урьдчилан сэргийлж байсан гэнэ. 

Туршилтаар уг эмийг хулгануудад өгөхөө больсноос хойш 4-6 долоо хоногийн дараа эргээд үр тогтоох боломжтой болж байжээ. 

Жирэмслэлтээс хамгаалах эм нь жин нэмэх, сэтгэл гутралд орох, холестерины хэмжээ ихсэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Иймээс Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд жирэмслэлтээс хамгаалах эмийн энэ гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд дааврын бус жирэмслэлтээс хамгаалах эм бүтээхийг хүсжээ.

Миннесотагийн их сургуулийн химичид уг эмийг 2022 оны гурав, дөрөвдүгээр улиралд хүн дээр туршиж эхлэх талаар мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.