Шинжилгээгээр коронавируст халдварын 112 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 112 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
- Улаанбаатарт -44
- Орон нутагт - 77
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 218, гэрийн хяналтанд 753 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 20 нь хүүхэд, 3 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 54 хүний бие хүнд, 8 хүний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.