Токио дахь ОХУ-ын ЭСЯ найман ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргажээ
Японы эрх баригчид Токио дахь ОХУ-ын ЭСЯ болон худалдааны төлөөлөгчийн газрын найман ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргажээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэхүү шийдвэрийг ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох чиглэлээр гаргаж байгаа олон улсын хүчин чармайлтын хүрээнд гаргасан байна.
Эл мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Москва Токиогийн энэ алхамд хариу барина гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар дэлхийн 19 улс, Европын Холбоо Оросын дипломатчдыг нутаг буцааж байна. Хамгийн олон тооны дипломат ажилтныг Польш /45/, Герман /40/, Франц, Словак /тус бүр 35/ нутаг буцаах шийдвэр гаргажээ. Литв, Латви улс Оросын элчин сайдуудыг мөн нутаг буцааж байгаа юм. ОХУ Украинд цэргийн ажиллагааг эхлүүлснээс хойших хугацаанд Оросын 400 орчим дипломат ажилтан тухайн орнуудыг орхин гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.