Нью-Йорк хотын эрх баригчид 900 хоригдлыг суллажээ

Нью-Йорк хотын эрх баригчид 900 хоригдлыг суллажээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний тархалттай холбоотойгоор эрх баригчид 900 хоригдлыг сулласан тухай Нью-Йорк хотын дарга Билл де Блазио мэдэгджээ.  


Архаг хууч болон бусад төрлийн өвчтэй хоригдлуудад коронавирусний халдвар тараахаас сэргийлэх зорилгоор ийм алхмыг авч хэрэгжүүлж байгааг тэрбээр онцолжээ. Мягмар гаргийн оройны байдлаар 900 гаруй хоригдлыг сулласан бөгөөд цаашид энэ тоо өсөж магадгүй байна.


Энэхүү шийдвэр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүчирхийлэл үйлдээгүй, шоронд хоригдох нэг жилээс бага хугацаа үлдсэн хоригдлуудад хамааралтай тухай де Блазио өмнө нь мэдэгдсэн юм. Гэр бүлийн эсвэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригдсон гэмт хэрэгтнүүдэд энэ шийдвэр нөлөөлөхгүй аж.


Нью-Йорк муж улсад коронавирусээр халдварласан хүний тоо 75.7 мянгад хүрсэн тухай өмнө нь тус муж улсын амбан захирагч Эндрю Куомо мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.