Нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа.

Нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж байна.

“Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж, үр дүнг нэгтгэн дүгнэж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэв. 2022-04-19

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлав. 2022-04-19

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ 2022-04-19

АИ-95 шатахуун 200, дизель түлшний үнэ 250 төгрөгөөр нэмэгджээ. 2022-04-19

Иргэд газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр боллоо 2022-04-19

Нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. 2022-04-19

"Сахал" Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая АТГ-аас саатууллаа 2022-04-19

БНСУ-д гэрээт ажилтнаар явуулна гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхааруулж байна 2022-04-19

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн . 2022-04-20

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2022-04-20

“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга хийлээ. 2022-04-20