Б.ЖАРГАЛСАЙХАН: УЛАЙЖ ИЧМЭЭР "УЛААН БАЛ"-ЫН ЯРИЛЦЛАГА...

Б.ЖАРГАЛСАЙХАН: УЛАЙЖ ИЧМЭЭР "УЛААН БАЛ"-ЫН ЯРИЛЦЛАГА...

УЛАЙЖ ИЧМЭЭР "УЛААН БАЛ"-ЫН ЯРИЛЦЛАГА...

"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч мундагтаа ч "Сахал" Эрдэнэбилэгийг нэвтрүүлэгтээ оруулчихаагүй юм. Одоо нэвтрүүлэгт орох ёстой, өөрийгөө өмөөрөх цаг болсон гэдгийг пиарчид нь зөвлөсөн байж таарна. Тийм учраас Д.Эрдэнэбилэг баригдахынхаа өмнө (Аль хэдийнэ бэлдчихээд) нэвтрүүлэгт орж "Сүнс" биш бодит хүн гэдгээ харуулав. Мөн өөрийгөө ойлгуулах, имиж бүрдүүлэх гэж оролдлоо. Гүндүүгүй, ажилсаг, Хятадын эрлийз гэхэд хүртэл хэл ам хийгээд байдаггүй нэгэн гэсэн өрөвдүүлэх тактик нь амжилттай болов. "Баян хүн таван хаанд нүүртэй" гэгчээр хөтлөгч зусардсан, "аядуу зөөлөн" асуултаар ивэн өгсөн ярилцлага болов. Яагаад Х.Баттулга, Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын онцгой харилцааг асуусангүй вэ. Х.Баттулгын үүсгэн байгуулсан "Интер" банкыг Д.Эрдэнэбилэг өөрийнх гэж нэрлэв. Жолооч нь байсан уу. Цөлмөөгүй аж ахуйн нэгж, аваагүй газар, дээрэмдээгүй аж ахуйн нэгжийн талаар ярьсангүй ээ. Нийтийн өмчийн түрээс татвар, сугалаа, хураамжаар боссон Улаанбаатар банкыг хэрхэн авсан талаар ч асуусангүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төрөөс хөрөнгө оруулалт хийлгэж дараа нь Хөгжлийн банкны зээлээр худалдан авав гэдгийг асуусангүй. Дор хаяж Ц.Нямдоржийн хэлээд байдаг тодорхойлолтуудыг асуух зориг хөтлөгчид байсангүй. Энэ ярилцлагаас Эрдэнэбилэг төр засагтай тохирч байгаа, хэлэлцээр орсон гэдэг нь тодорхой байлаа.  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад төлсөн мөнгөөрөө Хөгжлийн банкны зээл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсөн төлбөрөө хийх нь тодорхой болжээ. Ямар зүйл ангиар АТГ-т шалгагдаж буйг, Дээд шүүхийн М.Батсуурь ХХБ-ны ажилтнаас яаж суга дэвшсэн талаар ч асуусангүй. "Ахын сэтгэлд юм хийчихнэ" гэдэг аятай цаг нөхцөөн асууна. Ард түмний зарц гэсэн дүр бүтээсэн энэхүү ярилцлагаар хэн нэгнийг буруутгасангүй, гэгээрчихсэн мэт ярьж чадлаа. "Та Монгол Улсад ямар их бүтээн байгуулалтыг дэмжээ вэ" ч гэх шиг.  Одоо энэ луйварчинг  хайрлах, өмөөрөх хүмүүс гарч ирнэ биз.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.