Б.Сүндэръяагийн хойд аав зочид буудалд амь насаа алджээ
Сүнээ гэх нэрээр олонд танигдсан иргэн Б.Сүндэръяагийн хойд аав архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ.
Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Цэцэг” зочид буудалд хүн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, 50 настай эрэгтэй О.Т гэгч нь гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд нарийвчилсан шинжилгээгээр бэлгийн үйл ажиллагаа сайжруулах үйлчилгээтэй эмийн бодис тун хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж.
Талийгаач нь иргэн Б.Сүндэръяа болон түүний ээжийн амь насанд халдахаар завдсан гэх хэргээр 2020 онд шалгагдаж, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял аваад байсан юм.
Гэвч тэрбээр ялаа бүрэн эдлэлгүйгээр энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангиас суллагдаж, хоёр хоногийн дараа амь насаа алдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.