Японоос иргэдийг авчрах нислэгт өөрчлөлт орлоо

Япон улсаас иргэдийг авчрах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тодруулбал Монгол Улс иргэдээ Японоос тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 03-ны өдөр нислэг үйлдэж, авчрахаар байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт орж дөрөвдүгээр сарын 02-ны 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бол 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.