Сэлэнгэ аймгийн Ерөөд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөөд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар тавдугаар сарын 20-ны 01:57 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.