Австри болон Киргиз улс руу зорчих иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалснаар тус улс руу зорчих гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, бх-ПГУ шинжилгээ өгсөн байх шаардлагаас чөлөөлөгдөв.
Түүнчлэн Бүгд Найрамдах Австри Улс коронавируст халдвар цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний зохицуулалтад 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсад зорчих гадаадын иргэд 3G буюу коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөгдөв.
КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.