БНХАУ-аас бараа захиалахад цахим залиланд өртөх эрсдэлтэйг анхаарууллаа
БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч буй иргэн, аж ахуйн нэгжийг цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулав.
Тодруулбал, цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй иргэд цахим залилангийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа аж.
Тухайлбал:
- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
- Тоо хэмжээ дутуу ирэх;
- Захиалсан бараанаас өөр бараа ирэх;
- Чанаргүй бараа ирэх;
- Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг асуудал үүсдэг байна.
Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгж, иргэд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.