ЭМЯ-ны албан тушаалтнуудын авлигын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох авлигын хэргийг өнөөдөр /2022.05.25/ Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 291 дүгээр магадлалтай, Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Галхүүгийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч Б.Цогтбаатарын өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.