Папуа Шинэ Гвинейн зүүн хойд хэсэгт Улавун галт уул дэлбэрчээ

Папуа Шинэ Гвинейн зүүн хойд хэсэгт Улавун галт уул дэлбэрчээ

Папуа Шинэ Гвинейн зүүн хойд хэсэгт орших Улавун галт уул дэлбэрч, гурван км өндөр утаа хаясан тухай орон нутгийн геологийн алба мэдээлжээ.

Галт уулаас 15 минут орчим саарал үнс, нурам хүчтэй цацагдсан байна. Үүний дараа галт уулын идэвхжил намжжээ. Өтгөн утаан хөшиг татсан тул орон нутгийн иргэний агаарын тээврийн компаниудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Папуа Шинэ Гвиней Номхон далайн галт тойргийн бүсэд оршдог байна. Эл тойрог нь 40 мянган км үргэлжилсэн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, галт уулсын гинжин хэлхээг үүсгэдэг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.