Казахстан улсын хилээр нэвтрэхэд ПСР шинжилгээ, вакцин хийлгэсэн байх шаардлагагүй болов.

Казахстан улсын хилээр нэвтрэхэд ПСР шинжилгээ, вакцин хийлгэсэн байх шаардлагагүй болов.

Казахстаны эрх баригчид энэ сарын 8-наас эхлэн тус улсын хилээр нэвтрэхэд ПСР шинжилгээ өгсөн эсвэл вакцин хийлгэсэн байх шаардлагыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Тус улсад коронавирусний халдварын нөхцөл байдал тогтворжиж байгаа тул Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх яамд хоорондын комисс ийм шийдвэр гаргажээ.

Энэхүү журам Казахстаны болон гаднын иргэдэд үйлчлэх юм.

Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 1.39 сая хүн халдвар авч, 19 мянга гаруй хүн энджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.