Шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 77 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 16 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр батлагдсан тохиолдлын 46 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 927 679 болжээ. Харин уг өвчнөөр нэг хүн нас барснаар нийт 2 117 хүн эндээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.