Victoria's Secret-ийн модель халдвар авчээ
Их Британийн модель, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Алексина Грэм коронавирусний халдвар авснаа мэдэгдлээ.
Энэ жил 30 настай Грэм инстаграм хуудсандаа “Эхлээд бие муудаж, бөөлжис цутгасан. Ингээд толгой өвдөж, халуурч эхэлсэн. Амьсгалахад хэцүү, маш их өвдөж байсан тул орноосоо ч босож чадахгүй байлаа. Хордлого авлаа гэж бодсон ч коронавирусний сэжиг илэрмэгц өөрийгөө тусгаарласан. Одоо би эмнэлэгт байна. Хүмүүс ээ, дүрэм журмаа сахицгаая. Маш аюултай өвчин шүү” гэж бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.