"Хөвсгөл цом - 2022" анхдугаар тэмцээн шилдэг багуудаа шалгарууллаа
Монгол улсын 21 аймгуудын дундах орон нутгийн багийн аварга шалгаруулах " Хөвсгөл цом - 2022" анхдугаар тэмцээн 7 дугаар сарын 01-03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, шилдэг багуудаа шалгаруулав.
Тус тэмцээний нээж Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар багуудад амжилт хүсэж үг хэлэв. Тэмцээний нээлтэд Монголын шатрын холбоо /МШХ/-ны нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, Дэд ерөнхийлөгч Ц.Батболд, МШХ-ны ерөнхий менежер М.Гүнбаяр, Монголын шатрын "Стейниц академи"-ийг үүсгэн байгуулагч FM Г.Мөнхбаяр зэрэг хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Тэмцээний хаалтын ёслолын үеэр Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн "Мөрөн вилла" компанийн захирал Х.Батчулууныг МШХ-ны дэд ерөнхийлөгчөөр батламжилсан бөгөөд батламжийг хүндэтгэлтэй гардуулан өглөө. Шатрын спортыг дэмжигч иргэнээр "Мөрөн вилла" компаний Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр Хөвсгөл аймгийн Тариалан сумын шатрын холбооны тэргүүн У.Амгаланбат нар тодорч дурсгалын цом гардлаа.
Тус тэмцээнд Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорноговь гэсэн 7 аймгийн 8 багийн нийт 72 тамирчин оролцож ухаанаа уралдуулан өрсөлдөхөд Тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн баг /11 оноо/ шалгарч, дэд байрт Хэнтий аймгийн баг /10 оноо/ 3 дугаар байрт Орхон аймгийн баг /9 оноо/ тодорч мөнгө, хүрэл цомын эзэд болов.
Эрэгтэй ангилалд:
1-р ширээ: IM Н.Баттулга Орхон аймаг
2-р ширээ: MK Ө.Алтан-Өлзий Хэнтий аймаг
3-р ширээ Э.Батжаргал Орхон аймаг
4-р ширээ MK Б.Нармандах Дархан уул аймаг
5-р ширээ MK А.Золжаргал Орхон аймаг
6-р ширээ NM Ө.Бат-Очир Сэлэнгэ аймаг
Эмэгтэй ангилалд:
1-р ширээ: WCM Т.Номиндалай Сэлэнгэ аймаг
2-р ширээ: WMK А.Буянзаяа Хэнтий аймаг
3-р ширээ: WMK Э. Батсувд Хэнтий аймаг
Тэмцээний үеэр зохиогдсон блиц тэмцээнд:
Тэргүүн байр: FM Э.Хулан
Дэд байр: IM Н.Баттулга
Гутгаар байр: NM Г.Оргил
Шатрын холбооны тэргүүнүүдийн дундах шатрын тэмцээнд:
Тэргүүн байр:Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн Х.Батчулуун
Тэргүүн байр:Дархан-Уул аймгийн шатрын холбооны тэргүүн Б.Мандах
Багийн ахлагч нарын дундах шатрын тэмцээнд:
Тэргүүн байр:"Хөвсгөл 1" багийн ахлагч Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар
Дэд байр:"Хөвсгөл 2" багийн ахлагч Хөвсгөл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Машбат
Гуравдугаар байр: Сэлэнгэ аймгийн багийн ахлагч Э.Оюунболд
Тэмцээний медаль, цом, өргөмжлөлийг маш чанартай гоёмсог хүн бүрийн сэтгэлд нийцэхүйц сэтгэл гарган урласан Хөвсгөл аймагтаа үйл ажиллагаа эрхэлдэг "Үжин пресс" компаний хамт олонд Зохион байгуулагчдаас ажлын амжилт хүссэн юм.
Тус тэмцээний дэмжигч байгууллагаар ажилласан ерөнхий ивээн тэтгэгч "Мөрөн вилла" компани, ивээн тэтгэгч "Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Зэвт Номгонт" ХХК, "Мөнх өсөн нэмэх" ХХК зэрэг аж ахуй нэгж, компаниудад МШХ”ноос гүн талархал илэрхийллээ.
Монгол улсын орон нутгийн аймгуудын дундах " Хөвсгөл цом - 2022" тэмцээнийг санаачлан улсын аваргын статустай маш амжилттай зохион байгуулж,өндөр жишиг тогтоож өгсөн Хөвсгөл аймгийн шатрын холбоо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, түүнчлэн Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн Монголын шатрын холбооны шинэхэн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, Хөвсгөл аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Ц.Мөнхсүлд нарт МШХ-ноос онцгойлон баяр хүргэжээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын шатрын холбооны ерөнхий менежер, улсын шүүгч FM М.Гүнбаяр, компьютерийн шүүгчээр улсын шүүгч Т.Жаргалмаа, тэмцээний шүүгчээр улсын шүүгч FM Э.Хулан нар ажиллажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.