АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ
АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.
Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв. Цаашид хүүгийн зорилтот хязгаарыг нэмэгдүүлэх нь зохистой гэж ХНС тэмдэглэжээ. Үүнээс гадна, тавдугаар сард танилцуулсан төлөвлөгөөнийхөө дагуу балансад байгаа хөрөнгийг үргэлжлүүлэн бууруулна гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа нэмж байгаа бөгөөд зургаадугаар сард 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрийг 1994 оны 11 дүгээр сараас хойш анх удаа гаргасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.