Элчин сайд Сарантогос “Оюутан дадлага”-д хамрагдсан оюутнуудыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Сарантогос “Оюутан дадлага”-д хамрагдсан оюутнуудыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Э.Сарантогос БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн удирдлагын хамт “Оюутан дадлага” хөтөлбөрт хамрагдсан Данкүк их сургуулийн оюутан Ким Да Жон, Мүүн Жи Хи, Чой Хижү нарыг хүлээн авч уулзав. “Оюутан дадлага” хөтөлбөр нь монгол хэл суралцаж буй солонгос оюутнуудыг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлэх, танхимд олж авсан монгол хэлний бичгийн болон ярианы мэдлэгийг практик орчин нөхцөлд хэрэглэх чадварыг дээшлүүлэх, бататгах зорилгоор Элчин сайдын яамны санаачлага, дэмжлэгээр анх удаа зохион байгуулсан дадлагын хөтөлбөр юм. Энэхүү дадлагыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Анх удаа зохион байгуулагдсан “Оюутан дадлага”-д амжилттай хамрагдсан оюутан Ким Да Жон, Мүүн Жи Хи, Чой Хижү нарт дадлагын тодорхойлолтыг гардуулан өгөв.
 Элчин сайд болон БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн удирдлага монгол судлалын 4 дэх үе болон төрөн гарч ирж байгаа оюутнуудад сурлагын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.