БНСУ-ын кофе үйлдвэрлэгч компаниуд үнээ өгсөхөөр төлөвлөж байна.
БНСУ-ын хүн нэг бүр жилд дунджаар 352 аяга кофе хэрэглэдэг бөгөөд энэ нь бараг нэг хүнд ногдох дэлхийн хэрэглээний түвшний гурав дахинтай тэнцэж байна. Гэхдээ БНСУ-ын кофены үр нь бүгд импортод түшиглэдэг.
Сүүлийн үед үнийн өсөлт, солонгос воны уналтын улмаас БНСУ-ын кофе үйлдвэрлэгч компаниуд дарамтыг даахгүйд хүрч, үнээ дахин өгсөхөөр төлөвлөж байна. Эх сурвалжид мэдээлснээр, энэ оны эхний хагаст БНСУ-ын кофе үйлдвэрлэгчид үнээ нэг удаа өсгөсөн бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.
БНСУ-ын гуанз ресторануудын хувьд кофе шоп ажиллуулах нь харьцангуй хялбар, өртөг багатай боловч зах зээлийн өрсөлдөөн ширүүн учраас хаагдах эрсдэл ч туйлын их байдаг. Үнийн өндөр өсөлт өвөрмөц замаар замнаж, зах зээлийн өрсөлдөөний дунд хөл дээрээ хэрхэн зогсох нь тус салбарынхны өмнө тавигдаж буй асуудал болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.