БНСУ- ын иргэд "ажилчдадаа шаардлага тавьж маргалдсан" гэх тайлбарыг өгчээ

БНСУ- ын иргэд "ажилчдадаа шаардлага тавьж маргалдсан" гэх тайлбарыг өгчээ

БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг байж болзошгүй монгол эмэгтэй тус улсын иргэнд зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, Бичлэг дээр зодуулж буй эмэгтэй цэвэрлэгээний ажил хийдэг. Тус компанид нийт 10 орчим монгол иргэд ажилладаг ч гэрээт ажилтан биш. Харин өчигдөр /2022.10.17/ болсон явдал үл ойлголцол гарч ажилчдадаа шаардлага тавьж маргалдсан гэх тайлбарыг тус компанийн зүгээс өгчээ. Мөн БНСУ дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв “Гэрээт байгууллага, ажилчдаас эрх нь зөрчигдсөн гэх гомдол санал ирээгүй” гэсэн байна. 

Тэгвэл эл хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж байгаа. Энэ дагуу БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна”гэлээ.

Эх сурвалж: http://isee.mn/n/41896

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.