Итэвоны гамшиг хосуудыг үүрд салгажээ.
“YTN”-ийн сурвалжлагч Ким Мин Соны эх сурвалжийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтэлсэн хайрын түүхийг орчуулан хүргэж байна.
Нэг сургуулийн, нэг ангиас биенээ олон дурлалцаж, долоон жил үерхсэн 23 настай залуу хосыг “Итэвоны гамшиг” үүрд салгажээ.
Их, дээд сургуульд суралцах, эр цэргийн албанд явах зэрэг амьдралын том, жижиг ямар ч саад тотгорт бүдрээгүй тэдний хайр эмгэнэлт явдлаар төгсөнө гэж хэн санах билээ.
Хосууд энэ оны эхээр гэрлэлтээ албан ёсоор батлуулан, зургаадугаар сард орон нутгаас нийслэл рүү шилжин ирж, нэг газарт ажилд орсноор тэдний хамтын амьдрал төвхнөх тийшээ хандаж байв.
ГЭВЧ ИТЭВОНЫГ ЗОРЬСОН ТЭР ОРОЙ ТЭДНИЙ ХУВЬ ТАВИЛАН ҮҮРД САЛЖЭЭ.
Баяр хөөрөөр бялхаж, элдвийг ярилцаж явсан залуус нэг л мэдэхэд хөл толгой нь үл мэдэгдэх шахцалдаан дунд орсон байв. Залуу ухаан алдан унав ...
11-Р САРЫН 1-НИЙ ӨДӨР: Маш хүнд зүрхний хагалгаанд орсон залуу эмнэлгийн орон дээр сэрэв. Гэвч түүний дэргэд хайрт эхнэр нь байсангүй. Тэднийг гамшгийн газраас эмнэлэгт хүргэсэн ч найз бүсгүй нь яаралтай хагалгаагаа даалгүй нас баржээ. Залуу энэ үнэнтэй эвлэрч чадахгүй байгаа тухайгаа YTN-ийн сурвалжлагчид нулимс дуслуулан ярьсан байна.
Залуу хос ирэх 12-р сарын 10-нд хуримаа хийхээр товлож, ойр дотны хүмүүстээ урилгаа хүргүүлсэн байжээ.
ХАЙР СЭТГЭЛЭЭР ИЖИЛДЭН ДАССАН ХОСЫН НЭГ НЬ ШАНАЛАЛД УНАЖ, НӨГӨӨХ НЬ ОД БОЛОН ТЭНГЭРТ ХАРВАЛАА
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.