БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан

БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт нэг баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв.
Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын Өмнөд Пёнган мужийн Сукчон бүсээс 15:31 цагийн орчимд пуужин харвасан байна.
Даваа гаргаас БНСУ компьютерийн загварчлал дээр суурилсан “Taegeuk” хэмээх дөрвөн өдрийн сургуулилалтыг эхлүүлсний дараа дээрх туршилтыг явуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Пёньян БНСУ, АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан зургаан өдрийн сургуулилалтыг эсэргүүцэн Япон тэнгис, Шар тэнгисийн чиглэлд 30 гаруй пуужин харвасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.