"YG" энтертайнментийн захирал асан Ян Хён Согийг ЦАГААТГАЛАА
Түүнийг "iKon" хамтлагийн ахлагч асан реппэр B.I-ийн хар тамхины хэргүүдийг нуун дарагдуулахыг оролдсон, мэдээлэгч Хан Су Хи-г заналхийлсэн хэрэгт буруутгаж байсан. Прокурорууд түүнд гурван жилийн хорих ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол түүний хамтаар яллагдагчаар татагдсан Ким-д хоёр жилийн ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ.
Сөүл хотын дүүргийн шүүхээс Ян Хён Согт холбогдох хэргийн нотлох баримт хангалтгүй байгаа учир гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг цагаатгажээ.
Ян Хён Согийн хувьд дэлхий дахинаа алдартай болсон Big Bang, 2NE1, Blackpink, Psy, Jinusean, 1TYM, Wheesung, Gummy, Seven, Winner, iKon, Tablo, Epik High, Lee Hi зэрэг уран бүтээлчдийг гаргаж ирсэн нэгэн. Тэрээр 2019 онд гарсан "Big Bang" хамтлагийн гишүүн Сын Ритэй холбоотой дуулианаас үүдэн захирлын албан тушаалаа өгсөн билээ. Реппэр B.I-ийн хувьд 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг хар тамхитай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэмээн цагдан хорьсон.
2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр болсон анхан шатны шүүх хурлын үеэр тэрээр марихуаныг хууль бусаар ашигласан, 2016 онд хууль бус LSD худалдан авсан зэрэг прокуророос мэдүүлсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн.
2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сөүл хотын төв дүүргийн шүүх B.I-д гурван жил баривчлах ял, дөрвөн жилийн туршилтын хугацаа, 80 цаг олон нийтэд тустай ажил хийх, 40 цаг хар тамхины боловсрол олгох сургалтанд суух, 1300 ам. долларын торгууль төлөх ял шийтгэл ноогдуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.