ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ ирэх оноос ажиллаж эхлэх Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, чиг үүргийг танилцууллаа.

Тус байгууллагын дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байх ба Ерөнхий хянан шалгагч гэсэн албан тушаалыг давхар хаших юм. Түүний бүтцэд үнэлгээ мониторингийн, тандалт судалгааны, хяналт шалгалтын, хуулийн, менежментийн, дотоодын хяналтын гэсэн багууд ажиллах аж. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг байгууллагын чиг үүргийн тухайд “Бид төрд шинэ уур амьсгал авчрахыг зорьж ажиллаж байна. Энэхүү байгууллага нь өмнөх шигээ хяналт шалгалтыг урьдал болгохгүй. Өмнө нь Төрийн хянан шалгах хороо гэж байсан. Тэр үе рүүгээ ороод байна уу хэмээн иргэд ярьж байна.

Уг байгууллагын үндсэн нэг чиглэл нь төрөөс иргэнд үзүүлж буй үйлчилгээнд үнэлгээ хийх явдал юм. Мөн хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төр иргэндээ үйлчилж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, түүндээ үндэслэн хууль боловсруулдаг жишигт шилжих юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг төрийн бүх шатны байгууллагад явуулдаг болно. Энэ хүрээндээ тухайн байгууллага, албан тушаалтан, албан хаагч болоод хуулийн цоорхойгоос хамаарч доголдол үүсэж байна уу эсвэл иргэд төртэй харилцах харилцаандаа мэдээлэлгүйгээсээ болж хүндрэл бэрхшээл үүсэж байна уу гэдэг дээр тандан судалж, тодорхой хүрээний хуулиудыг өргөн барьдаг болох юм. Нэг ёсондоо энэ байгууллагын үндсэн үйл ажиллагааны 20-30 хувь нь хяналт шалгалтад, 60-70 хувь нь урьдчилан сэргийлэх, тандан судлах, амьдралд нийцлийг олоход чиглэгдэнэ” гэлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ 2022-12-22

Хаан банкны ажилтан хуурамч гүйлгээгээр ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө завшжээ 2022-12-23

БНСУ-тай хамтран 4 улирлын хүлэмжийн цогцолбор байгуулах талаар санал солилцлоо 2022-12-24

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ 2022-12-24

Монгол, БНСУ хоорондын нислэгийн талаар санал солилцлоо 2022-12-24

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. 2022-12-24

Монголын Хөрөнгийн бирж ирэх даваа гарагт хувьцаагаа арилжина 2022-12-24

Бооцоот таавар, Казино, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ 2022-12-26

Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй байдал алдагдсан мэтээр мэдээлж буй нь ташаа явдал 2022-12-26

Б.Жавхлан: Хөрөнгийн бирж хувьцаа гаргаснаар төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох үйл явц эхэлж байна 2022-12-26

"The Hu" хамтлагийн хоёр дахь цомог дэлхийн шилдэг 50 цомогт багтжээ 2022-12-26