УИХ-ын дарга Занданшатар БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Занданшатар БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзан хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд санал нэгдлээ. 

Элчин сайд Ким Жун Гү, түүх соёлын уламжлалт харилцаатай, ардчилал, хүний эрхийн нэгдмэл үнэт зүйлсээр холбогдсон Монгол Улс нь БНСУ-ын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш гэдгийг онцлоод олон талт хамтын ажиллагааг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа илэрхийлэв. 

“Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эйва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран энэ онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.