БНСУ-ын Пусан хотын Консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээлээ
Тус Консулын газраар сард мянга орчим монгол иргэн үйлчлүүлдэг байна. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж уг цэгийг байгуулсан аж.
Ингэснээр тус хотод ажиллаж амьдарч буй монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан шуурхай авч эхэллээ.
Иргэд бичиг баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гэх зэргээр ихээхэн хугацаа зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээг авахад илүү амар хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Одоогийн байдлаар, Пусан хотод 10 мянга орчим манай улсын иргэн ажиллаж амьдарч байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.