Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна.

Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авлигатай тэмцэх хүрээнд “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх, үүнд иргэд олон нийтийн оролцоог нэмэх чиглэлээр, мөнгөн урамшуулалтай болгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, гадаадад ажиллаж амьдарч буй хүний талаар 1111 төвд мэдээлсэн мэдээлэл батлагдсан тохиолдолд, тухайн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулах юм байна.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллааны талаар мэдээлэхдээ, “Мэдээллийг төлбөртэй авдаг эрх зүйн үндэслэлүүд бий. Тухайлбал Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд, Цагдаагийн албаны тухай хуульд гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалт бий. Тухайн хэргийг шалгаж буй байгууллага мэдээлэл батлагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох нарийвчилсан журам гаргахаар болсон” хэмээв.

Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүнийг тус улсын хууль сахиулагчидтай хамтран албадан ирүүлэхийг сайд тэмдэглэлээ.

“Шувуу” ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин Улсын нийслэл Манила хотоос дөрөвдүгээр сарын 5-нд шилжүүлэн авч, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Үүнээс гадна иргэн н.Төгсбаяр АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай Унгар Улсаас холбогдон, өөрөө хэргээ шалгуулахаар иржээ. Түүнийг Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгаж байгаа. Мөн иргэн н.Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгээ өөрөө холбогдон, өөрөө хэргээ шалгуулж байгаа.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гадаадад явж байгаа ч мөрдөх байгууллагатайгаа холбогдон, тайлбар мэдээллээ өгнө гэжээ. Удахгүй нийслэлийн Баянгол дүүрэгт гадаадын хөрөнгө оруулалттай “Хьюндай” эмнэлэгтэй холбоотой хэрэг, Чингэлтэй дүүргийн шүүхээс Английн иргэнтэй холбоотой хэргийг шийдэх аж. Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой 50 гаруй гомдлоос 40 гаруйг нь прокурор, шүүхийн шатанд шилжүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2023-04-10

Солонгос сурагчдыг монгол ахуй, соёлтой танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ 2023-04-10

ШАЛГАЛТААР 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19, 20, 21, 22, 26-НЫ ӨДРҮҮДЭД ДУУСАХ ХУГАЦААТАЙ “MAXIM MOCHA GOLD” КОФЕ ИЛРЭЭГҮЙ 2023-04-12

БНСУ-ын сэтгүүлчид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлав. 2023-04-12

Н.Багабанди "Оюу Толгой"-н ТУЗ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 2023-04-12

Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна. 2023-04-13

АНУ-д визийн хураамж 205 ам.доллар болж нэмэгдсэн 2023-04-14

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2023-04-14

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэллээ 2023-04-15

Жуулчдад үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж, серфикат олголоо 2023-04-17

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ӨНӨӨДӨР БҮРТГЭНЭ. 2023-04-17