Ургамлын тоосны харшилтай хүмүүст өгөх хооллолтын зөвлөмж
Жил бүрийн 4-5 сард ургамлын тоос, тоосжилт, тэр дундаа модлог ургамлын тоосжилт эхэлдэг. Модлог ургамалд харшилтай хүмүүсийн харшил ихэвчлэн тавдугаар сард хөдөлдөг. Зарим жилүүдэд зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг.
Зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 10-ны хооронд үет ургамлын харшил үргэлжилдэг. Үүний дараа хөл газрын ургамлын харшил буюу шарилжны харшил эхэлж есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг.
Зуны улирал буюу долоодугаар сарын 1-нээс эхлэн ерхөг согоовор мэтийн үет ургамлууд тоосоо гөвдөг учир хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг.
Ургамлын тоосны харшилтай хүний биед солбицох урвал явагдах боломжтой учраас харшил эхэлсэн үед зарим төрлийн жимс, ногоог шарилжтайгаа андуурч "танин", урвал өгдөг учраас дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.