С.Батдөлийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 30-нд болно
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 30-нд шүүнэ Эрүүгийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч С.Батдөлийг баривчилсан.
Албан тушаалтан С.Батдөл болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан бөгөөд түүнийг өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хорьж шалгалтын ажиллагаа явуулаад байгаа юм. Энэ хэрэгт С.Батдөлөөс гадна УБТЗ-ын долоон албан тушаалтныг яллагдагчаар татаад буй.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцлээ. Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг энэ сарын 30-ны өдрийн 09.00 цагт товлон зарлалаа.
Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэжээ.
Эх сурвалж

Эх сурвалж https://news.zindaa.mn/4n1v
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.