“COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо 58 мянга давжээ
- Бямба гаргийн өглөөний байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 1 094 099-т хүрч, 58 756 хүн нас барсан бол 225 мянга орчим хүн эдгэрсэн гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
- Тус сонин нь тухайн улсын албан ёсны статистик мэдээнд үндэслэн мэдээллийн цахим тооцооллыг явуулдаг байна. Үүний зэрэгцээ, халдварын нөхцөл байдлыг хянаж байгаа АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, дэлхий даяар 1 099 389 хүн коронавирусний халдвар авч, 58 901 хүн нас баржээ.
- Батлагдсан халдварын тохиолдол АНУ-д хамгийн их байгаа бөгөөд 273 880 хүн халдвар авч, 7 087 хүн нас барсан гэж “South China Morning Post” мэдээлсэн бол Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад 277 953 хүн халдвар авч, 7 152 хүн нас барсан байна. Канадад халдвар авсан хүний тоо 12 437 болж, 179 хүн нас баржээ.
- Европын орнуудаас халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор Итали нэгдүгээрт орж байна. Тус улсад 119 827 хүн халдвар авч, 14 681 хүн нас баржээ.
- Испанид халдварын 119 199 /11 198 хүн нас барсан/, Германд 91 159 /1 275/, Францад 65 202 /6 520/, Их Британид 38 689 /3 611/, Турк улсад 20 921 /425/, Швейцарт 19 606 /591/, Бельгид 16 770 /1 143/, Нидерландад 15 821 /1 490/, Австрид 11 506 /168/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
- Эх газрын Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 81 639 хүн халдвар авч, 3326 хүн нас баржээ.
- Халдвар хамгийн их тархаад байгаа бас нэгэн улс бол Иран юм. Тус улсад 53 183 хүн халдвар авч, 3294 хүн нас баржээ. БНСУ-д халдвар авсан хүний тоо 10 153-д хүрч, 177 хүн нас барсан байна.
- “South China Morning Post” сонинд мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 190 орчим улс, нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.